Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “МИАТ” ТӨХК Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Хо Чи Мин хот руу анхны хуваарьт нислэгээ амжилттай үйлдэж, Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.
Хуваарьт нислэг үйлдэж эхэлснээр Монгол, Вьетнам улс хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр ложистик, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашид хоёр орны зорчигч урсгал нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. “МИАТ” ТӨХК энэ нислэгийг долоо хоногийн мягмар, баасан гарагт тогтмол үйлдэх бөгөөд нээлтийн нислэгт 292 зорчигч үйлчлүүлжээ.
Монгол Улсад аялал жуулчлалын салбар хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Засгийн газраас зарласан Монголд зочлох жилийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсыг зорих жуулчид, агаарын тээврээр зорчигчдын тоо нэмэгдсээр байгаа. Иймд Зүүн өмнөд Азид төдийгүй дэлхийд эдийн засаг, аж үйлдвэрлэл, аялал жуулчлалаараа тэргүүлж буй Хо Чи Мин хотын нислэгийг тогтворжуулснаар зорчигч тээвэр, ачаа эргэлт улам ихсэх төлөвтэйг ЗТЯ мэдээллээ.
Анхны нислэгийн нээлтэд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНСВУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань, албаны бусад хүн оролцож анхны нислэгийн зочдоо үджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!