Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо.
Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан байна.
“Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
-Шилдэг олимпын танхим – Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн “Лондон 2012” олимпийн танхим
-Шилдэг олимпын зөвлөл – Говь-сүмбэр аймгийн “Антверпен” олимпийн зөвлөл
-Олимпын шилдэг зүтгэлтэн – Ц.Раднаа /хөнгөн атлетикийн ахмад тамирчин/
-Шилдэг спортын сэтгүүлч – Ж.Цэцэгмаа
-Шилдэг спортын бүтээн байгуулалт – Дархан-Уул аймгийн “United arena” спорт цогцолбор
-Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага – Моннис групп, Келме брэнд
-Шилдэг шүүгч – Ц.Цогтгэрэл /бокс/, Л.Одгэрэл /хүндийн өргөлт/
-Шилдэг дасгалжуулагч – М.Бундмаа /жүдо бөх/, Ц.Цогтбаяр /чөлөөт бөх/
-Шилдэг холбоо – Жүдо бөхийн холбоо, чөлөөт бөхийн холбоо, таеквондогийн холбоо, гимнастикийн холбоо, жюү жицүгийн холбоо
-Паралипмийн шилдэг тамирчин – У.Сүрэнжав /таеквондо/
-Шилдэг залуу тамирчин – Т.Ариунзаяа /жүдо бөх/
-Оны онцлох – "Mongolia House" төслийг хэрэгжүүлэгч "Хүслийн дуудлага" ТББ
-Шилдэг баг – 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг
-Шилдэг тамирчин – С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/, М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
-Шилдэг тамирчин – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/, Т.Тулга /чөлөөт бөх/
-Шилдгийн шилдэг тамирчин – Б.Баасанхүү /жүдо бөх/
- Шилжин явах цомын эзэн – Б.Баасанхүү /жүдо бөх/
-Шилдгийн шилдэг тамирчин – Л.Анхзаяа /жүдо бөх/ нар шилдгээр тодорсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!