АНЭУ-д засмал замын дугуйн “Tour of Sharjah-2025” тэмцээн энэ сарын 24-28-нд болоход 23 орны 29 мэргэжлийн багийн 174 тамирчин таван өдөрт 526.26 км замыг туулж өрсөлдлөө.
Энэхүү 10 дахь удаагийн уралдаанд Монголоос Үндэсний шигшээ багийн 2 тамирчин уралдахад С.Жамбалжамц эхний гараанд хүрэл медаль хүртэж, таван өдрийн нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарснаар UCI-ын чансааг 15 оноогоор ахиулсан бол Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр 21 дүгээр байрт эрэмбэлэгдлээ.
С.Жамбалжамц нь ”Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, олимпын наадамд эрх авч оролцсон анхны монгол тамирчин бол Б.Тэгшбаяр 2016 оны өсвөрийн ДАШТ-ий алтан медаль хүртсэн анхны монгол дугуйчин билээ.
Эх сурвалж: MNB
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!