БЭЭЖИН, 2025 оны нэгдүгээр сарын 29 /TASS/. Хятадын “Alibaba” компанийн үүлэн тооцооллын салбар болох “Alibaba Cloud” хиймэл оюунд суурилсан чатботын шинэчилсэн хувилбарыг гаргаснаа танилцуулжээ.
“Qwen2.5-Max” хэмээх уг чатботыг “Mixture-of-Experts” (MoE) машин сургалтын алгоритмд тулгуурлан хөгжүүлсэн бөгөөд 20 их наяд гаруй токен дээр сургасан байна. Энэхүү хэрэгсэл нь "оюуны чадавхийн хувьд мэдэгдэхүйц сайжирсан" бөгөөд ашиглахад бэлэн болсон гэдгийг хөгжүүлэгчид онцолж байна.
Уг загварын шинэ хувилбарын гүйцэтгэл, нарийвчлал сайжирсны зэрэгцээ бичвэрт дүн шинжилгээ хийх, орчуулга хийх, контент үүсгэх зэрэг ажлуудыг илүү сайн гүйцэтгэж байна. Qwen2.5-Max" нь хэрэглэгчдийн нарийн төвөгтэй хүсэлтүүдэд холбогдох хариултуудыг өгөхдөө ихээхэн сайжирсан гэдгийг хөгжүүлэгчид мэдэгджээ.
"Qwen2.5-Max" чатботыг "MOLY-Pro", "LiveCodeBench", "LiveBench", "Arena-Hard" зэрэг хэд хэдэн гол бенчмаркуудад туршиж үзжээ. Түүнчлэн "Arena-Hard", "Live Beach", "LiveCodeBench" зэрэг сорилын үзүүлэлтээр "DeepSeek V3" чатботоос илүү байсан бол том хэлний загваруудын чадварыг үнэлдэг "MMLU-Pro" сорилоор өрсөлдөхүйц үзүүлэлттэй гарсан байна. "GPT-4o", "Claude-3.5-Sonnet" зэрэг бусад тэргүүлэх чатботтой харьцуулахад "Qwen2.5-Max" илүү гэдгээ баталжээ.
"Alibaba Cloud" компани энэхүү чатботоо үүлэн үйлчилгээндээ нэгтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр өгөгдөл боловсруулах ажлыг автоматжуулах, чатботоор дамжуулан үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааг сайжруулах, бизнесийн үйл явцыг оновчтой болгох ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!