БНХАУ-ын Харбин хотноо 6 хоногийн дараа Азийн өвлийн 9 дэх удаагийн наадам “хөшиг”-өө нээнэ.
Монгол Улсын шигшээ баг тамирчид 1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан өвлийн наадмаас хойш тасралтгүй оролцож нийт 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна.
Тодруулбал, ”Саппоро 1990” наадмаас гүйлтийн цанын буухиа төрлөөр хүрэл медаль, “Чанчүнь-2007” наадамд уулын цанын төрөлд хүч үзсэн Ү.Марал хүрэл медаль, 2011 онд Казахстанд болсон VII наадамд бөмбөгтэй хоккейчид мөнгөн медаль, цанын зүг чиг олох төрөлд 4 хүрэл медаль хүртсэн юм байна.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!