“Харбин-2025” Азийн өвлийн 9 дэх удаагийн наадам эхлэхэд 6 хоног үлдлээ.
Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм.
БНХАУ-ын Харбин хот Азийн өвлийн наадмыг 29 жилийн дараа 2 дахь удаагаа хүлээн авахад бэлэн болоод байгаа бол БНХАУ-ын хувьд түүхэндээ 3 дахь удаагийн өвлийн Азийн наадмыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!