ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/-ны Ерөнхийлөгч Э.Нарангэрэлийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МХАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Аюушжав нар оролцов.
Уулзалтын үеэр МХАХ-ны Ерөнхийлөгч Э.Нарангэрэл: "Монголын хөнгөн атлетикийн Мастеруудын холбоо болон Пара хөнгөн атлетикийн холбоодтой нэгдэн 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө тодруулсаныг дурдаж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг онцоллоо. Түүнчлэн “Улаанбаатар” марафон гүйлтийн тэмцээнийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр БНХАУ-аас эксперт урьж замын хэмжилт хийлгэн баталгаажуулах ажлыг өрнүүлэхээ дуулгасан юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хөнгөн атлетикийн мастеруудын болон паралимпын тамирчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахыг хүсэж, МҮОХ-ноос хөнгөн атлетикийн хөгжлийг дэмжих чиглэлээр тогтвортой дэмжлэг үзүүлэх бөгөөд “Улаанбаатар 2025” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг өргөжүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөр, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!