Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 11-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
9:30 цагт Блью скай зочид буудлын Кристал танхимд: "Хиймэл оюуны давалгаанд бэлдэх нь" хэлэлцүүлэг болно
10:00 цагт МҮХАҮТ-д: Монгол Улс, БНСУ хооронд байгуулах "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" бизнес эрхлэгчдийн оролцоо нээлттэй хэлэлцүүлэг болно.
19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа: “Samsara-Тэртээх хоёр зүрх” драмын жүжиг өдөр бүр тоглоно.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.
"Норпей Арт" галерейд: "Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Улаанбаатар хотод: 3 дугаар сарын 11-нд Дундговь аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-ын сар шинийн золголт болно.
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа: 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг тоглож байна.
Үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!