Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 13-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар энэ сарын 13-14-нд тус улсад хийх төрийн айлчлал эхэллээ.
08:30 цагт Холидэй Инн зочид буудалд: Төр хувийн хэвшлийн түншлэлийн форум болно.
11:00 цагт ОХУ-ын Элчин Сайдын Яаманд: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигийн дагуу Монголын 25 ахмад дайчдад “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой” медаль гардуулах ёслол болно.
17:00 цагт Корпорэйт конвейшн центрт: "Мөрч" олон ангит киноны нээлт болно.
18:00 цагт: Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн холбоо нээлтээ хийнэ. Холбогдох утас:91917316
Улсын Филармонийн тайзнаа: Олон улсын шилдэг цохивор хөгжимчдийн тоглолтыг толилуулна.
Г.Занабазарын музейд: Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.
"Норфей Арт" галерейд: "Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
УДЭТ-ын тайзнаа: "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжгийг 3 дугаар сарын 18-ныг хүртэл тоглож байна.
Үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж байна.
Дундговь аймагт: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр хоршоологчдын зөвлөгөөн болно.