Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 5 дахь өдөр /2025.03.13/ 74 дэх Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/-тай таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 3 даваа, 2 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Шиши /М-13/-тэй хүчээ сорин барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-8/, Шодай /М-7/-тай таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 1 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ энэ өдөр Кинбозан /М-5/-тэй хүч үзэж түүнд цүкидаши мэхээр унаснаар 3 даваа, 2 унаатай боллоо.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн башёгийн 4 дэх өдөр Вакатакакаге /М-1/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 3 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Озэки Котозакура, Таканошёо /М-3/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 3 унаатай болоод байна.
Озэки Оносато энэ өдөр Тобизарюү /М-3/-тэй учраа тааран түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваа, 1 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!