Монголын автомашин, мотоциклын спортын холбоо Олон улсын автомашины холбоо (ФИА), Олон улсын мотоциклын холбооны (ФИМ) дүрмүүдэд үндэслэн холбооны дүрмээ шинэчлэн батлаад буй.
Уг дүрмэнд орсон томоохон чухал өөрчлөлт болох МАМСХ-ны эрх барих дээд байгууллага нь Их хурал байхаар тогтоосны дагуу 2025 оны ээлжит Их хурлаа хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Их хурал дөрөвдүгээр сарын 10-нд болох бөгөөд хурлаар холбооны дүрмийн шинэчлэл, ирэх дөрвөн жилийн удирдлага болон спортын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх аж.
Их хурлын төлөөлөгчдийн бүртгэл гуравдугаар сарын 26-ныг дуустал явагдах юм байна. Их хуралд 30 төлөөлөгчийг бүртгэх бөгөөд дараах төрлөөр бүртгүүлэх боломжтой юм. Үүнд:
- Холбооны гишүүн холбоо, клуб тус бүр 1 төлөөлөл
- Ахмад тамирчдын төлөөлөл 3
- Эмэгтэй тамирчдын төлөөлөл 1
- Гавъяат тамирчин, дасгалжуулагч 3
- Дасгалжуулагчдын төлөөлөл 2
- Өсвөрийн тамирчдын эцэг, эхийн төлөөлөл 1
- Шүүгчдийн төлөөлөл 1
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!