Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Душанбе-2025” Их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг жинд өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Ж.Анударь алтан медалийн эзэн боллоо.
Жамсрангийн Анударь Их дуулгын алтан медалийн төлөө Хятадын Wenna ZHUANG-тай барилдаж, түүнийг иппон үнэлгээгээр цэвэр ялж анх удаа аваргын тавцанд зогслоо. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Харин хоёрдугаар тойрогт Туркменистаны Leyli, GELDIYEVA-г ялсан. Улмаар “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекистаны жүдоч Ulbusin KHAKIMOVA -г ялж дөрөвний нэгийн шигшээд шалгарсан. Хагас шигшээ барилдаанд Францын жүдоч Melanie LEGOUX CLEMENT-ийг ялж, аваргын төлөө хүч үзэхээр болсон юм.