Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 17-ны 7 дахь өдрийн байдлаар Озэки Оносато, Хакүохо нар нэг ч унаагүй Нацү башёг тэргүүлсээр байна.
Тамашохо Э.Энхманлай /М-17/, Шонанноүми /М-15/-тэй тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр/М-6/, Чураноүми /М-7/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/-тэй таарч хүчээ сорин ёритаоши мэхээр түүнийг давж 2 дахь даваагаа авсан бол Онокацү 3 даваа, 4 унаатай Нацү башёг үргэлжлүүлж явна.
Вакамотохару /М-1/Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/-той хүч үзэж ахмад сумоч ёрикири мэхээр унаснаар тэд адил 2 даваа, 5 унаатай болов.
Комүсүби Такаясү энэ даваанд Охо /М-1/-той учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяж 2 дахь даваагаа авсан бол Охо 3 унаа, 4 даваатай болоод байна.
Харин Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн Нацү башёгийн 7 дахь өдөр Аби /М-2/-тэй тааран хүч үзэж түүнийг окуридаши мэхээр давснаар башёг 5 даваа, 2 унаатай үргэлжлүүлж байна.
Сэкиваке Дайэйшо энэ өдөр Вакатакакаге/М-2/-тэй хүч үзэн барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар тэд адил 3 даваа, 3 унаатай боллоо.
Озэки Котозакура энэ өдөр Гонояама /М-2/-тай хүчээ сорин барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Оносато, Такерүфүжи /М-4/-тэй учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяж 7 даваатай башёг тэргүүлсээр байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Хирадоүми /М-3/-тэй хүч үзэж түүнийг котэнаге мэхээр хаяснаар 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!