Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний 9 дэх өдрийн барилдаанд Озэки Оносато, Ура /М-5 /-тай учраа таарч түүнийг окүридаши мэхээр хаяснаар 9 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлж байна.
Өнөөдөр Тамашохо Э.Энхманлай /М-17/, Каёо /М-16/-той хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 5 унаатай барилдаанаа үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/-тэй өнөөдөр Эндо /М-11/-той хүчээ сорин түүнийг хикиотоши мэхээр хаяснаар тэд адилхан 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр/М-6/, Кинбозан /М-8/-тай учраа таарч барилдан түүнийг окүридаши мэхээр хаяж тэд адил 6 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Аонишики /М-9/-тэй хүч сорьж түүнд ошидаши мэхээр ойчиж 2 даваа, 7 унаатай башёг амжилт тааруухан үргэлжлүүлж байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн башёгийн 9 дэх өдөр Такерүфүжи /М-4/-тэй тааран хүч үзэж түүнийг кубинаге мэхээр давснаар башёг 6 даваа, 3 унаатай үргэлжлүүлж байна.
Сэкиваке Дайэйшо өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/-той хүч үзэж түүнд цүкидаши мэхээр унаснаар 3 унаатай болсон бол Тамаваши 3 даваа, 6 унаатай байна.
Озэки Котозакура энэ өдөр Комүсүби Такаясү-тэй хүчээ сорин барилдаж түүнийг уватэдашинаге мэхээр хаяж 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Ичияамамото /М-4/-тэй хүч үзэж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 7 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!