Азийн хөгжлийн банк (АХБ)-аас "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд уур амьсгалд тэсвэртэй ногоон болон дижитал эдийн засгийг дэмжих нь" буцалтгүй тусламжийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөлт хийж эхэлсэн байна.
Энэ хүрээнд АХБ-ны Манила дахь Зүүн Азийн бүсийн газрын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Цолмон ахлагчтай баг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан тэргүүтэй яам болон харьяа байгууллагын төлөөлөлтэй санал солилцож, хамтран ажиллах боломжуудын талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Тус төслийн төлөвлөлтийг 2025 онд багтаан хийж, 2026 оны 2 дугаар улирлаас эхлэн хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байгаа бөгөөд төслийн саналыг боловсруулах шатанд явж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!