Англи Улсын нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол-Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байрт шалгарч, төрийнхөө дуулалаа эгшиглүүллээ.
Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас “GM 111”, “WGM 12”, “IM 61”, “WIM 6”, “FM 48”, “WFM 17”, “CM 17”, “WCM” цолтой долоон тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол-Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!