Олон улсын спортын хутга шидэлтийн холбооноос зохион байгуулсан “Азийн аваргууд” спортын хутга шидэлтийн олон улсын тэмцээн нь ОХУ-ын Улаан-Үүд хотноо 2025 оны 06 сарын 19-22-нд «Патриот» тулааны спортын цогцолборт болж өнгөрлөө.
Тэмцээнд 16 улсын 100 гаруй тамирчид 3 төрлөөр 13 зай, төрөл, ангилалд хурд хүч, ур чадвар, авьяас билэгээ сорин өрсөлдлөө. Монгол Улсаа төлөөлөн 26 тамирчин оролцсон.
Тэргүүн байр, Алтан медаль:
М.Мөнхжаргал / 4м зай/ Эмэгтэй
Б.Доржнамжил / 6м зай/
Ш.Хутугту бага насанд / 4м зай /
Дэд байр, Мөнгөн медаль
У.Ганбаатар / 6м зай/
Э.Хулан / 4м зай/
Ш.Хутула бага насанд / 4м зай/
Гутгаар байр, Хүрэл медаль:
Н.Намуунаа / 4м зай/
М.Энхдөл / 3м зай/
Ч.Цэцэг эрдэнэ / Алсын зай/
Б. Аблай бага насанд /3м, 4м, 5 м зайд/
Б.Нямсайхан / 4м зай/
Ийнхүү Монголын Спортын Хутга Шидэлтийн Холбооны баг тамирчид 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл, нийтдээ 13 медаль хүртсэн.
Тэмцээнд оролцсон тамирчидаас ОХУ-ын Буриадын тамирчин, ОУХМ, дэлхийн 5 удаагийн аварга А.Тырин нь 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар хамгийн дээд амжилтыг тогтоолоо.
Тэмцээнд ур чадвараа сорьсон 16 орны баг тамирчдаас баг тус бүрийн нэгдсэн дүнгээр нь байр эзлүүлсэн юм. Үүнд:
1 байр - Оросын холбооны улс
2 байр - Монгол
3 байр- Казахстан
Ташрамд сонирхуулахад, Хутга шидэлт нь ямар ч насны хүн хамрагдах боломжтой өвөрмөц, сонирхолтой спорт. Спортын хутга шидэлт нь нүдний баримжаа, зайны мэдрэмж, булчингийн зангиралт, тайвшралыг хянах чадварыг хөгжүүлнэ.
Монголын баг тамирчиддаа халуун баяр хүргэж, шинэ дээд амжилтыг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!