Монгол Улсын “The MongolZ” CS2 баг Саудын Арабын Рияд хотноо болсон Е спортын "Esports World Cup 2025" тэмцээнд тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо.
Энэхүү нэр хүндтэй дэлхийн шилдэг багууд өрсөлддөг тэмцээний шигшээ тоглолтод тэд БНТУ-ын “Aurora” багийг 3:0 харьцаагаар ялалт байгууллаа. Мөн Mirage багийг 16:14-өөр, Dust II багийг 13:9-өөр, Nuke багийг 13:4 гэсэн онооны харьцаагаар тус тус хожсон юм.
“The MongolZ” CS2 багийн тоглогч Мөнхболдын Содбаяр (Techno) тэмцээний MVP-ээр тодорсон бол түүний ах Мөнхболдын Азбар (Senzu) ч мөн шилдэг тоглолтыг энэ тэмцээнд үзүүлж чадлаа. Энэ ялалт нь “The MongolZ” багийн түүхэн дэх хамгийн том амжилт болж бичигдэж байгаа бөгөөд Монголын eSports-ын нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөсөн онцгой үйл явдал юм.
Ташрамд дурдахад, “The MongolZ” баг видео тоглоом сонирхогчдын олимп гэгдэх Esports World Cup 2025 тэмцээний CS2 төрөлд түрүүлэхдээ дэлхийн хүчирхэг "Vitality" багийг хагас шигшээ шатанд буулган авсан. Энэ жил "Vitality"-г хоёр удаа хожсон цор ганц баг болж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!