
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдлаа. Уг хуралд ОУ-ын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг томилолтоор яваа учир цахимаар оролцов.
Хурлаар МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно 2025” ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.

Мөн Монголын спортын сэдэвт баримтат кино найруулагч Д. Цэнддорж, 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багт, Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар, “Алдар” спорт хорооны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар тус тус шийдвэрлэлээ.
Шагнал гардуулал ёслол 11 дүгээр сард зохион байгуулагдана.

.png) 
	

 
         
         
         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!