
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 4 дэх өдөр Их аварга Ооносато Киришима Б.Лхагвасүрэн /М-2/-тэй таарч барилдан түүнийг хатакикооми мэхээр хаяж 4 дэх даваагаа авсан бол Киришима 1 даваа, 3 унаатай болов.
Харин Их аварга Хоошёорюү энэ өдрийн барилдаанд Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 1 унаатай боллоо.
Озэки Котозакүра башёгийн 2 дахь өдөр Хакүохо /М-1/-той хүчээ сорьж түүнийг уватэдашинаге мэхээр хаяснаар 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Комүсүби Таканошо-той таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар башёг 4 даваатай үргэлжлүүлж байна.
Сэкиваке Охо энэ өдөр таарч барилдан түүнийг котэнаге мэхээр давлаа.
Комүсүби Такаясү энэ өдөр Вакамотохару/М-2/-тай хүчээ сорин барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 3 даваа, 1 унаатай болов.
Тамаваши /М-4/ энэ өдөр Хирадоүми/М-3/-тэй хүч үзэж түүнийг кубихинери мэхээр хаяснаар 3 даваа, 1 унаатай болоод байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/ энэ өдөр Шодай /М-5/-тай учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар энэ башёг 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Ёшинофүжи /М-5/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж 1даваа, 3 унаатай боллоо. .
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Котошохо /М-11/-той хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 2 унаа, 2 даваатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Нишигики /М-15/-тэй учраа тааран барилдаж түүнд коматасүкүи мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!