2025 оны арванхоёрдугаар сарын 15-24 хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Хур тунадас: 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэмийн дулаанаас4 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 18-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 18-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7 -12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 18-ныг хүртэл Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр -18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 19-нөөс хүйтний эрч чангарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!