
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 16-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
14:00 цагт: Осакагийн Бизнес Хөрөнгө оруулалтын төв болон Осака хотын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран цахим уулзалт зохион байгуулна.
14:00 цагт “Холидэй Инн” зочид буудалд: Ойн газар болон Европын холбооноос хамтран зохион байгуулж буй Ойн бүрэлдэхүүн хэсгийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний зөвлөлдөх уулзалт болно.
Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ
Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
МУЭ-ийн Арт галерейд: “Тусгаар тогтнол” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Өв, өлгий-3000” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Монгол арт” галерейд: МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
ОХУ-ын Сочи хотод: Өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!