Монгол улсын 17 хүртэлх насны охидын шигшээ баг 4 дүгээр сарын 24-28-нд Улаанбаатар хотод Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийнэ.
Манай баг тус тэмцээний өмнөх бэлтгэл болгож, Хонконгийн охидын шигшээ багийг нутагтаа хүлээн авч, хоёр тоглолт хийхэд бэлэн болоод байна. Эхний тоглолт өнөөдөр буюу 4 дүгээр сарын 6-ны 16.00 цагт Төв аймаг дахь Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн төвд болно.
Удаах тоглолт мөн битүү дээвэртэй бэлтгэлийн талбайд 4 дүгээр сарын 8-нд 16.00 цагаас болох хуваарьтай байна. Азийн 17 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр бэлтгэлээ шаргуу хийж буй шигшээ багийн охидууддаа МХБХ-ноос амжилт хүсэв.