
Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикстаны Душанбе хотноо 2026 оны 5 дугаар сарын 1-3-нд үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна.
Энэ удаагийн Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцохоор мэдүүлэг өгөөд байна. Харин манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдо өрсөлдөхөөр Душанбе хотыг зорих юм.
Тодруулбал,
Эмэгтэй баг
48 кг-д Ж.Анударь,
52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,
57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар,
63 кг-д Б.Ганхайч, Л.Энхрийлэн,
70 кг-д У.Анужин,
-78 кг-д О.Хүслэн,
+78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул.
Эрэгтэй баг
60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,
66 кг-д Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж,
73 кг-д Л.Анхзаяа,
81 кг-д О.Шинэбаяр, Г.Батсугар,
-100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун,
+100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар барилдах юм байна.
Эх сурвалж: МЖБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!