НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 23 /TASS/. Дэлхийн зах зээл дээрх мөнгөний биржийн үнэ мягмар гаргийн өглөө унц нь 62 ам.долларын түвшин рүү дөхөж, 5 гаруй хувиар унажээ.
Нью-Йоркийн "Comex" биржийн арилжаагаар ирэх сард нийлүүлэгдэх мөнгөний фьючерс үнэ өмнөх өдрийн хаалтын ханшаас 5.04 хувиар буурч, унц нь 62.278 ам.доллар болсон байна.
Үүний зэрэгцээ наймдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийн ханшаас 68.55 ам.доллароор буюу 1.63 хувиар буурч, унц нь 4134.15 ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!