Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас зарласан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрийг зарлаж байна.
Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесээ хөгжүүлэхэд оюуны өмчийн хэрэгслийг үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэх, уламжлалт мэдлэг, уламжлалт соёлын илэрхийлэлтэй холбоотой эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, инноваци, бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
Оюуны өмчийн салбар болох уламжлалт мэдлэг,уламжлалт соёлын илэрхийлэлд суурилсан төсөл, бизнес эрхэлдэг гар урчууд, дизайнерууд, жүжигчид, судлаачид, эмч нар, тариаланчид зэрэг орон нутгийн бизнес эрхлэгч англи хэлтэй эмэгтэйчүүд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Зардлыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага /ДОӨБ/ хариуцна.
Хөтөлбөр 2 үе шаттай байх ба эхний шат болох сургалт нь Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Хөтөлбөрийн дараагийн үе шатанд төсөл, бизнест хамаарах оюуны өмчийг хэрэгжүүлэхэд оролцогчдод дэмжлэг үзүүлж, зааварчилгаа өгөх юм.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг https://surveys.wipo.int/.../Application-Form-WIPO... холбоосоор орж холбогдох маягтыг бөглөн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө илгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ДОӨБ-ын https://www.wipo.int/tk/en/women_entrepreneurs/ холбоосоор орж авна уу.