Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ц.Анхбаяр, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, мэргэжилтэн Б.Нандинчимэг нар KOICA-гийн Евро-Ази хариуцсан захирал Жи Хьюн Юун болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
Уулзалтын үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх мөн ЖДҮГ-ын албан хаагчдыг чадавхжуулах талаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн” юм.
Тус байгууллагаас тавьсан саналыг дэмжиж, Монгол дахь суурин төлөөлөгчийн газраар дамжуулан хамтран ажиллах төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр тохирлоо