Монголын боксын залуучуудын шигшээ баг Казахстан улсын Шымкент хотноо болох Олон улсын тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.
Тэд энэ тэмцээнээ дуусгаад үргэлжлүүлэн Узбекистан улсын Ташкент хотод байрлах бөгөөд эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг үзэхийн хажуугаар Узбекистаны залуучуудын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм.
Монголын залуучуудын шигшээ баг ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулах Зүүн Азийн залуучуудын наадамд энэ бүрэлдэхүүнээрээ хүчээ сорих юм байна.