Бангкок хотын “Лумпини” цэнгэлдэх хүрээлэнд баасан гарагт (2023.04.21) Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Lumpinee-13" тэмцээнд "Шандас ММА" клубын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой хийж өрсөлдөгчөө яллаа.
"Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" Холбооны аварга, "Team Tunga" баг, Монгол Улсын тамирчин Б.Энх-Оргил гурван үеийн турш илүүрхэж, шүүгчдийн саналаар ийнхүү ялалт байгуулав.
“ONE Championship” холбооны албан ёсны "Road to ONE: Mongolia" реалити шоугийн 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан. Тус шоуд Б.Энх-Оргил ялснаар “ONE Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ хийх эрхтэй болсон юм. Улмаар Тайландын нийслэл Бангкок хотод болсон "ONE Fight Night 9"-ийн үеэр олон улсын дэвжээнд анх удаа гарсан бөгөөд 34 настай Б.Энх-Оргил холимог тулаанаар 7 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй байгаа.
Тэрбээр цахим хуудастаа: "Талархал" "Оюутолгой" ХХК, Shaft Operations & UG Logistics, Deck team хамт олон, уухайлан дэмжсэн тулаан сонирхогчиддоо баярлалаа. Тулаанд оролцох боломжоор хангасан "Steppe arena" П.Цагаан, Mgl Mgl, Zolboo Bo, Bataev Mongolia, Batmunkh GO, Erdene-Ochir Tamir, Suvd Tamir, Narantungalag Jadambaa, бэлтгэл хангасан Shandas MMA, Team tungaa, клубын дүү нар, гэр бүлийнхэн, Та бүхэнд маш их баярлалаа" гэж бичжээ.