Германы эрх баригчид Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд Владимир Путиныг орлож болох хүнээс эмээж байна гэж Холбооны Бүгд Найрамдах Герман улсын парламентын гишүүн Александр Мюллер онцолж байна.
Тэрбээр, Энэ хүн хэн болох нь тодорхойгүй байгаа хэдий ч, шинэ удирдагч Өрнөдийнхөний хувьд В.Путинээс олон дахин дор байх болно гэдэгт тэд итгэлтэй байгаа аж. Одоо Герман улс Украиныг чамгүй их дэмжиж байгаа гэж Мюллер мэдэгдсэн байна. Украины зэвсэгт хүчинд “Леопард 2” танк нийлүүлж байгааг тэр жишээ болгон дурджээ.
“Гэвч Путины дараа хэн гарч ирэхээс бид бас эмээж байгаа. Хэрвээ Влапимир Путин эрх мэдлээ гэнэт алдвал, түүний оронд гарч ирэх хүн түүнээс дээргүй байх болно” гэж ийнхүү энэ улстөрч онцолж байна.
Украин ялсан тохиолдолд Оросын дотоодод ноцтой өөрчлөлт гарах нь лав, гэхдээ чухам ямар өөрчлөлт гэдгийг тааж хэлэх аргагүй юм гэж Мюллер тэмдэглэжээ. Зарим бүс нутаг салан тусгаарлах гэж болох ч, энэ нь яг тийм биш хэмээн улстөрч хэлсэн байна. Тэр ерөнхийлөгчийн албан тушаалд Путинийг залгамжилж болох хүнээр Дмитрий Медведев, “Вагнер” хувийн цэргийн компанийн тэргүүн Евгений Пригожин, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг дурджээ. Тэд бүгдээрээ Оросын одоогийн төрийн тэргүүнээс ч дор байх болно гэж тэр хэлсэн байна.
Я.Сүхбаатар