Узбекистаны Ташкент хотноо сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болон алтан медалийн төлөөх тулаанууд өнөөдөр эхэлнэ.
ДАШТ-ий алтан медалийн төлөө хүч, ур чадвараа сорихоор шалгарсан орны боксчид тоог тодруулахад, Узбекистан - 7, Казахстан - 5, Куба - 4, ОХУ, Франц - 2, Монгол, Гүрж, Бразил, Хятад Азербайжан, Итали улсаас тус тус 1 боксчин тунаж үлджээ.
Шигшээ тулаанд өрсөлдөх боксчид:
48 кг-д: Санжар Ташкенбай (Казахстан) - Сахил Алахвердови (Гүрж)
51 кг-д: Белал Беннама (Франц) - Хасанбой Дусматов (Узбекистан)
54 кг-д: Махмуд Сабырхан (Казахстан) - Ойбек Джураев (Узбекистан)
57 кг-д: Сайдель Хорта (Куба) - Абдумалик Халоков (Узбекистан)
60 кг-д: Лазаро Альварес (Куба) - Софьян Умия (Франц)
63,5 кг-д: Баатарсүх Чинзориг (Монгол) - Руслан Абдуллаев (Узбекистан)
67 кг-д: Дулат Бекбауов (Казахстан) - Асадхуджа Муйдинхуджаев (Узбекистан)
71 кг-д: Асланбек Шымбергенов (Казахстан) - Саиджамшид Жафаров (Узбекстан)
75 кг-д: Вандерлей Перейра (Бразил) - Йонлис Эрнандес (Куба)
80 кг-д: Нурбек Оралбай (Казахстан) - Тоқтарбек Таңатқан ( Хятад )
86 кг-д: Лорен Альфонсо (Азербайжан) - Шарапутдин Атаев (ОХУ)
-92 кг-д: Муслим Гаджимагомедов ( ОХУ ) - Азиз Аббес Мухийдин (Итал)
+92 кг-д: Фернандо Арзола (Куба) - Баходир Джалолов (Узбекистан)
Өнөөдөр /2023.05.13/ 51, 57, 63,5, 71, 80, -92 кг жингийн тулаан явагдах бол маргааш буюу 14-нд 48, 54, 60, 67, 75, 86, +92 кг жингийн алтан медалийн төлөөх шигшээ тулаанууд болно.
Монгол Улсаас Дэлхийн аваргын төлөө хүчээ сорих ОУХМ Б.Чинзориг өнөөдөр Узбекистаны тамирчин Руслан Абдуллаевтай тулалдана.