Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Моби Дээд Лигийн 23 дугаар тойргийн дараах байдлаар хүснэгтийг Улаанбаатар клуб 59 оноотой тэргүүлж аваргын болзол хангасан байна.
2022-2023 оны МХБХ-ны Моби Дээд Лигийн 23-р тойргийн сүүлийн тоглолт Улаанбаатар болон Дэрэн клубүүдийн хооронд явагдаж 4-2 харьцаатай Улаанбаатар клуб ялалт байгуулснаар 4 тойргийн өмнө аваргын болзлоо хангалаа.
Ингэснээр Улаанбаатар клуб 2011 оноос хойш буюу 12 жилийн дараа Монголын Хөлбөмбөгийн Дээд Лигийн аварга баг болж хоёр дахь удаагаа цом өргөхөөр болж байна.
Харин тэргүүлэгчийн араас Дэрэн 42, Ховд 41, Булган СП Фалконс 40 оноотой бичигдэж байгаа юм.