ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг /2023.05.26/ ОУОХ-ны Спортын захирал Кит МкКоннел, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн орлогч дарга Ленни Аббэй болон “Парис-2024” олимпын наадмын боксын тэмцээний зохион байгуулах албаны дарга Родриго Гарсиа нартай Лозанн хотноо уулзлаа.
Энэ уулзалтаар Монгол Улсдаа олон улсын спортын томоохон арга хэмжээг зохион байгуулах боломжууд, тэр дундаа “Парис-2024” олимпын наадмын эрх олгох боксын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах талаар санал солилцлоо.
Түүнчлэн ОУОХ-ны Үндэсний олимпын хороодтой харилцах албаны дарга бөгөөд Эв санааны нэгдлийн захирал Жеймс Маклеод, ҮОХ-дтой харилцах албаны Засаглал, байгууллагын харилцаа хариуцсан дэд захирал Жероме Пувэ нартай албан уулзалт хийж, Эв санааны нэгдлийн хөтөлбөрүүд, дүрмийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж, “Парис-2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх Mongolia house төслийг танилцуулав.