Стандарт, хэмжил зүйн газар нь Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр (АРМР) бүс нутгийн олон улсын байгууллагын жинхэнэ гишүүний хувьд энэ байгууллагын 2023 оны хагас жилийн уулзалт, хурлын арга хэмжээг 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өчигдөр буюу 6 дугаар сарын 12-ны өдөр АРМР-ийн ”Удирдах Зөвлөлийн хурал”, “Техникийн хорооны хурал”, “Техникийн хорооны болон Ажлын хэсгийн дарга нарын хурал”, “Ази номхон далайн хөгжиж буй орнуудын хэмжил зүйн байгууллагыг дэмжлэг үзүүлэх сургалт болон ажлын хурлууд” зэрэг 6 хурал сургалт, уулзалтууд “Blue Sky” зочид буудалд амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү АРМР-ын 2023 оны хагас жилийн хурал, уулзалтад Япон, Солонгос, Хятад, Герман, Фижи, АНУ, Австрали, Монгол, Тайланд, Тайвань, Вьетнам, Шинэ Зеланд, Малайз, Энэтхэг, Филиппин, Индонез, Өмнөд Африк, Непаль, Кирибат, Шри Ланк зэрэг 20 гаруй орны Хэмжил зүйн хүрээлэн байгууллагын гадаадын 52 орчим төлөөллүүд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж оролцож байгаа. Мөн 20 гаруй төлөөлөгчид цахимаар нийт 60 гаруй төлөөллүүд оролцлоо.
Өнөөдрийн “Ази номхон далайн хөгжиж буй орнуудын хэмжил зүйн байгууллагыг дэмжлэг үзүүлэх сургалт болон ажлын хурал”-ыг Хөгжиж буй орны техникийн хорооны дарга Диаз болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (РТВ)-ийн зохицуулагч нар удирдан хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг сонсож, тэдгээрийг холбогдох хэмжлийн техникийн хороод, фокус группын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөн мэдээлэл, туршлага солилцсон ба энэ талаарх дараагийн 2 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж тохирлоо.