Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны "Улаанбаатар-2023" Их дуулга тэмцээн 2 дахь өдөр /2023.06.24/ Монголын багийн медалийн буухиаг 73 кг-ын жинд Хангарьд спорт хорооны тамирчин Батзаяагийн Эрдэнэбаяр үргэлжлүүллээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөө самбо бөхийн дэлхийн аварга, Токио-2019 дэлхийн аваргад манай гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг ялж шуугиан дэгдээж байсан Тажикстаны Бехрузи Хожазодаг яллаа. Ингэснээр Б.Эрдэнэбаяр Гранд Слам ангилалаас хоёр дахь, "Улаанбаатар Их дуулга" тэмцээнээс анхны хүрэл медалиа авч байна.
"Ulaanbaatar Grand Slam 2023" тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр /2023.06.25/ Эрэгтэйчүүдийн -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингүүд шилдгүүдээ шалгаруулна. Эдгээр жинд хүчээ сорин барилдах Монголын тамирчиддаа амжилт хүсье.