Монголын Хүүхдийн спортын Их наадам 2 жилд 1 удаа зохион байгуулдаг бөгөөд 7 дугаар Их наадмын хөлбөмбөгийн шигшээ шатны тэмцээн Улаанбаатар хотноо ДЦС-4 Эрчим клубийн талбайд 6 дугаар сарын 16 - 23-ны өдрүүдэд явагдаж өндөрлөв.
Хөлбөмбөгийн төрлийн шигшээ шатны тэмцээнд 16 аймаг дүүргийн шигшээ багууд өрсөлдөж өнөөдөр аварга багуудаа тодруулахад алтан медалийн эздээр П.Мөнхбат дасгалжуулагчтай, Б.Батжавхлан ахлагчтай "Баянгол дүүрэг"-ийн баг тодорлоо. Харин мөнгөн медалийн аваргын төлөө тун хүчтэй өрсөлдсөн Ш.Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай, Д.Денис ахлагчтай "Хан-Уул дүүрэг"-ийн баг шалгарсан бол хүрэл медалийг Х.Цэнд-Аюуш дасгалжуулагчтай, Б.Сүлд-Эрдэнэ ахлагчтай "Сүхбаатар дүүрэг"-ийн баг хүртэж, Монголын Хүүхдийн спортын Их наадмын Хөлбөмбөгийн төрөлд шагнал байранд Л.Энхболд дасгалжуулагчтай, Б.Алтандөл ахлагчтай "Хөвсгөл аймаг"-ийн шигшээ баг тус тус шалгарсан юм.
Хаалтын ёслолд Эрчим хүчний дэд сайд, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгийн ХБХ-ны тэргүүн М.Баярмагнай, МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Дарга Д.Энхжаргал болон ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нар оролцож шагналт байруудад орсон багуудад шагналыг гаруулав.
Энэ үеэр Үндэсний шигшээ баг, Унгарын Пушкаш академи, Словакийн Комарно клубийн тоглогч Г.Ганбаярын нэрэмжит "Талын жигүүр" шагналыг Унаганууд клубийн тоглогч 2021, 2022 оны Грассрүүтс тэмцээний алт, мөнгөн медальт Н.Даваанямд Г.Ганбаярын фен клубээс гардуулан өглөө.