Монголын Хөлбөмбөгийн Холбоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16 болон 19 насны шигшээ багийн дасгалжуулагчаар 2019 оноос ажиллаж буй Япон мэргэжилтэн Рио Наоко Кавамотог гэрээ дуусгавар болж МХБХ-ны удирдлагууд хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.
Японы хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2019 оноос хойш ажиллахдаа Монголын Эмэгтэйчүүдийн 17 болон 20 хүртэлх насны шигшээ багуудыг удирдаж АХБХ болон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай удирдсан юм.
Түүнийг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Д.Тэрбаатар болон Шигшээ багийн ахлах менежер Д.Лүмбэнгарав нар түүнийг хүлээн авч, уулзаж дурсгалын бэлгийг гардуулан баяр хүргэж, Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө зүтгэсэнд талархал илэрхийлэв.
МХБХ болон Монголын охид, эмэгтэйчүүдийн өмнөөс дасгалжуулагч Рио Наоко Кавамотод цаашдын ажил амьдралд амжилт, аз жаргалыг хүсье.