Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд өрсөлдсөн “Алтан Дорнод Монгол” компанийн тамирчин Ү.Баасандаш өрсөлдөгч Японы тамирчныг ялж, аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.
Тэрбээр маргааш алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдах юм байна. Өнөөдөр рингэнд гарсан эрэгтэй боксчин Э.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын тамирчинд ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон юм.
Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээнд Монголын 10 тамирчин өрсөлдөнөөс тав нь ийнхүү финалд шалгарч, маргааш төрийн дууллаа эгшиглүүлэхийн төлөө тоглохоор болоод байна.