Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөж буй Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Хонконгийн шигшээ багийг 12:10-аар ялж, хүрэл медалийн эзэн боллоо.
Өчигдөр хоёр баг урьдчилсан шатанд мөн таарахад Хонконгийн шигшээ 18:16-гаар хожсон. Харин энэ удаа манай охид өмнөх алдаагаа залруулж, чамбай тоглосоор ялалт байгуулж чадлаа.