Үндэсний бөхийн "Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд барилдааны бүртгэл 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хаагдах юм байна.
Багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023.09.05-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ. Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлнэ.
Мөн дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) тус заасан хугацаанд ирүүлэхийг МҮБХ-ноос мэдээллээ.