·
Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, тус хорооны ажлын хэсгийн дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ы дарга О.Баттулга нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй пара спортын 22 холбоодын төлөөлөл ирлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын төлөөллүүд тэдэнд тулгамдаж буй гурван асуудлын талаар салбарын удирдлагуудад хэлэв. Үүнд:
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын үйл ажиллагаа явуулах ТББ, спорт хороо, хэлтэстэй болох.
2. “Ханжоу 2022” Азийн наадмын паралимпийн наадмын зардлын асуудал шийдүүлэх талаар
3. “Пара спортын ордон” байгуулах зэрэг асуудлуудыг дэвшүүлсэн юм.
ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ энэ сард болох “Ханжоу 2022” Азийн наадмын зардлыг БТСУХ-ноос шийдвэрлэж өгөхөө мэдэгдэж бусад асуудалд хэрхэн шийдэл гаргах, туслалцаа үзүүлэх талаар зөвлөлдлөө.
Уулзалтад паралимпын спорт холбоодыг төлөөлж
- ХБИ-ийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Д.Баатаржав
- Пара жүдо бөхийн холбооны төлөөлөл Д.Ганбат
- Пара бадминтоны холбооны дасгалжуулагч С.Чинцогт
- Пара волейболын холбооны нарийн бичгийн дарга М.Март
- Тэргэнцэртэй бүжгийн спортын холбооны тэргүүн Р.Энхчулуун нар оролцсон юм.