Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-нийг хүртэл болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Есдүгээр сарын 25-нд: Үлэмжийн чанар” уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны II шатанд тэнцсэн оролцогчдыг зарлана.
Есдүгээр сарын 23-25-нд: Чойбалсан хотноо болох "Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.
Есдүгээр сарын 25-28-нд: "Жангар" Цайны зам соёлын өвийн наадам Ховд аймагт болно.
Есдүгээр сарын 25-30-нд: “Монгол-Хятадын найрамдлын өдрүүд"-ийг Улаанбаатар хот болон Дорнод, Архангай аймагт зохион байгуулна.
Есдүгээр сарын 26-нд: Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны холбоо хамтран Монгол-Тайванийн 19 дэх удаагийн хамтарсан уулзалтыг зохион байгуулна.
Есдүгээр сарын 27-нд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллана.
Есдүгээр сарын 27-нд: Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” сэдэвт өдөрлөг зохион байгуулна.
Есдүгээр сарын 28-29-нд: “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-аас "Олон улсын шинэ эрчим хүчний чуулган"-ыг зохион байгуулна.
Есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 1-нд: “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болно.
Есдүгээр сарын 29-нд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллана.
Есдүгээр сарын 29-нд: Монгол Улсын Морин хуурын чуулгын “Дуун дэг” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
Есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 1-нд: Архангай аймгийн Цэцэрлэг хотын АРА цогцолборт аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн, форум болно.
Есдүгээр сарын 30-нд: МУГЖ С.Жавхлангийн “Дулаахан намар” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
“Намрын ногоон өдрүүд” өдөрлөг есдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилнэ.
“Ханжоу-2022” Азийн спортын наадам БНХАУ-ын Ханжоу хотноо үргэлжилнэ.
Уран бүтээлч СТА Ж.Болортүвшингийн бие даасан “Алтан холбоос” үзэсгэлэн үргэлжилнэ.