Ханжоу хот /burged61.mn/ Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний 3 дахь өдрийн барилдааны 100 кг жинд аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Батхуягийн Гончигсүрэн Узбекистаны жүдоч Музаффарбек Туробоевт иппон үнэлгээгээр цэвэр ялагдсанаар Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийн эзэн боллоо.
Гэрэл зургийг Ч.Ганбат
Ийнхүү эрэгтэйчүүдийн 100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн тус тэмцээний эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа БНСУ-ын Вүн Жон-Хүн-ийг ялсан. Харин хагас шигшээд манай бөх АНЭУ-ын Жафар Костоевийг цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө шалгарсан юм.
Манай бөх аваргын төлөө өрсөлдөгчөөсөө вазари үнэлгээ авч тэргүүлж явсан ч өрсөлдөгч бөхийнхөө дархан мэхэнд орж ялагдал хүлээлээ.