Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг жинд "Алдар" спорт хороо, АПУ хувьцаат компанийн тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ.
Манай тамирчин хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Тулика Мааныг нэмэлт цагт торгуулиар ялснаар Азийн наадмаас Монгол Улсын багийн 6 дахь медаль буюу жүдочдын хувьд энэ наадмын гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо.
Гэрэл зургийн Ч.Ганбат