Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 3 дахь өдрийн 18 цагийн байдлаар БНХАУ-ын баг тамирчид 47 алт, 24 мөнгө, 11 хүрэл, нийт 82 мeдаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж байна.
Хятадын шигшээ багийн араас БНСУ 13 алт, 12 мөнгө, 18 хүрэл, Япон 6 алт, 18 мөнгө, 13 хүрэл, Узбекистан 5 алт, 6 мөнгө, 10 хүрэл, Хонконгийн шигшээ 3 алт, 4 мөнгө, 9 хүрэлтэй 2-5 дугаар байрт жагсаж байна.
Харин Монголын баг тамирчид өнөөдөр жүдо бөхөөр 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийтдээ 10 метрийн хийн урт бууны багийн 1 хүрэл мeдаль, жүдо бөхөөр 2 мөнгө, 4 хүрэл, нийт 6 медальтай 12 дугаар байрыг эзэлж байна.