"Ханжоу - 2022" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн өнөөдөр "HZ Gymnasium" ордонд 3 дахь өдрөө үргэжилж байгаа бөгөөд Монголын баг тамирчдаас /19.00/ эрэгтэйчүүдийн 57 кг жинд ОУХМ Г.Лундаа, Йеменийн тамирчин Алкарнас Мохаммед Жхалеб /ALQARNAS Mohammed Ghaleb Mohammed/-тай тулалдан 5:0 хожиж, эхний ялалтаа авлаа.
Мөн эрэгтэйчүүдийн +92 кг жинд ОУХМ Х.Бекнур, Непалын тамирчин Дувади Ашиш /DUWADI Ashish/-тай хүч үзэж 3:1-ээр өрсөлдөгчөө яллаа.