Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадамд оролцож буй Монгол Улсын U23 насны эмэгтэй шигшээ баг, Йорданы шигшээ багийг 20-9-оор илүүрхэж, 2 дахь хожлоо авлаа. Ийнхүү эмэгтэй баг одоогоор хожигдоогүй амжилттай, хэсгээ тэргүүлж байна.
Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ баг "Ханжоу 2022" Азийн зуны спортын 19-р наадмын хэсгийн хоёр дахь тоглолтоо Хятадын Тайванийн шигшээ багийн эсрэг хийж 18-16-гаар ялагдал хүлээлээ.