Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 6 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Монголын баг тамирчдаас 2 тамирчин рингэнд гарч тулалдах юм байна.
Энэ өдрийн тоглолтын хамгийн эхэнд эмэгтэйчүүдийн 50 кг жинд О.Есүгэн, Казахстан улсын тамирчин Дэлхийн хошой аварга Кызайбая Назым/KYZAIBAY Nazym/-тай хийж, 3 дахь ялалтаа авч, Монголын боксчдоос "Парис-2024" олимпын эрхээ өвөртөлсөн анхны тамирчин боллоо . "Шинэ Дели-2023" ДАШТ-ий 5 дугаар байрын шагналт, 2022 оны Ази тивийн АШТ-ий хүрэл медальт О.Есүгэн, өрсөлдөгчөө 3 үеийн турш ширүүн тулаан хийж 4:0-ээр ялж хүрэл медалийн болзол хангалаа.
Гэрэл зургийг: Ч.ГАНБАТ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо