Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 6 дахь өдрөө үргэлжилж, энэ өдөр Монголын 2 эмэгтэй тамирчин рингэнд гарч тулалдан хоёулаа өрсөлдөгчдөө яллаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг жинд /19.45 минут/ М.Намуун 24 настай, БНСУ-ын улсын тамирчин Жин Хиежёнг /JIN Hyejeong/ хүчээ сорьж, Солонгосын тамирчинг 2 раунд илүүрхэн ялж, улмаар хүч техникийн илүүгээр хугацаанаас өмнө /20:18, 20:18, 20:18, 20:18, 20:18/ хожлоо. Түүний дараагийн өрсөлдөгч Казахстаны тамирчин 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 27 настай Имрагимова Карина /IBRAGIMOVA Karina/ юм байна.