"Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 7 дахь өдрөө үргэлжилж, энэ өдөр Монголын 1 эмэгтэй, 3 эрэгтэй тамирчин рингэнд гарч тулалдахаас Э.Эрдэнэтуяа, Б.Төгөлдөр /эр/ нар тэмцээнээ дуусгасан бол эрэгтэйчүүдийн 57 кг жинд ОУХМ Г.Лундаа мөн л ялагдал хүлээлээ.
Оройн тоглолтын эхний тулааныг 20.00 цагаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд ОУХМ Г.Лундаа, Японы тамирчин Харада Шудай /HARADA Shudai/-тай тулалдаж, өрсөлдөгчийнхөө арга тактикт хөтлөгдсөөр оноо түүлгэж, хожих боломжоо дүүрэн ашиглаж чадалгүй 4:1-ээр хожигдлоо.